Байгаль орчны үнэлгээ яагаад хийлгэх хэрэгтэй вэ?

Байгаль орчны үнэлгээ яагаад хийлгэх хэрэгтэй вэ?

Байгаль орчны үнэлгээ гэж ямар нэгэн төсөл, төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө тухайн төсөл, төлөвлөгөө, бодлого нь байгаль орчинд эерэг болон сөрөг байдлаар хэрхэн нөлөөлөхийг үнэлэхийг хэлнэ. Байгаль орчны үнэлгээ дараах 4 ангиллтай байдаг байна. Тодруулбал,  

1.   Байгаль орчны стратегийн үнэлгээ

2.   Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

3.   Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ

4.   Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэсэн дөрвөн ангилалаар үнэлгээ хийгддэг.

Байгаль орчны стратегийн үнэлгээ – гэж улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад түүний хэрэгжилтээс байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюултай уялдуулан тодорхойлохыг хэлдэг байна.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ – гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг хэлдэг.

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ – гэж тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ – гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлдэг.

ТА ЯАГААД БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль

7.2. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ. Энэхүү хуулийн заалтыг үндэслэн ахуйн нэгж заавал хийлгэнэ.

Дараах тохиолдолд хийлгэнэ:

1. Үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр шинээр газар өмчлөх, эзэмших, ашиглах бол;

2. Шинээр үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэхээр төлөвлөж байгаа бол;

3. Үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөж, шинэчилж байгаа бол;

3. Газрын гэрчилгээ сунгах бол;

4. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах бол;

5. Үйлдвэр, үйлчилгээнээс гарч буй хог хаягдлаа шийдвэрлэх бол;

6. Таны үйлдвэр, үйлчилгээ байгалийн аюулт үзэгдэлд өртөж эвдрэл, гэмтэл учраад байвал;

7. Хаягдалгүй ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй бол;

Байгаль орчны үнэлгээний ажлын ач холбогдол

Үнэлгээ хийлгэж байгаа компанид:

•       Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээний бизнес эрхэлж олон улсаас санхүүжилт авах

•       Үйл ажиллагааны зардал багтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх (цахилгаан, дулаан, ус, хог хаягдал)

•       Байгаль орчинд хаягдал багтай үйлдвэрлэл эрхлэх

•       Татвараас чөлөөлөгдөх

•       Шинжлэх ухааны туршилтаар баталгаажсан технологийн үйлчилгээ, үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх

Монгол Улсад өнөөдрийн байдлаар байгаль орчны үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 орчим ААН байгаагаас Байгаль Орчны Үнэлгээ эрхлэгчдийн холбооны гишүүн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 70 орчим ААН байна. Тэдний нэг бол “Итгэлт” сангхүүгийн группийн дэргэдэх “Итгэлт төгөл” ХХК юм. 

Тус компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, зөвлөх чиглэлээр 2015 онд үүсгэн байгуулагдаж  өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Дэлхийн олон улс орнууд ногоон үйлдвэрлэлийг бий болгох чиг хандлага хэдийнэ бий болсон. Тэгвэл эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, хог хаягдал бага, дуу чимээгүй, нүүрстөрөгчийн үйлдвэрлэл бага, хүний ажиллах, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шинжлэх ухааны нотолгоо баримттай зөвлөх үйлчилгээг “Итгэлт төгөл” ХХК  үзүүлж байна.