— Группийн танилцуулга

Итгэлт Санхүүгийн Групп нь санхүү, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө, хохирлын үнэлгээ, байгаль орчны салбарт мэргэжлийн зөвлөх үйлчилгээг салбар компаниудаараа дамжуулан харилцагч танд санал болгож байна. Манай бүрэлдэхүүнд “Итгэл Эстимэйт” ХХК, “Итгэлт Такс ТМЗ” ХХК, “Итгэлт Төгөл” ХХК, “Итгэлт-Найдвар Од Аудит” ХХК зэрэг компаниуд багтаж байна.


Манай групп нь хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 1999 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “Эд Энд К” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд бид үйл ажиллагааныхаа хүрээг тэлж санхүү, байгаль орчны салбарт 4 салбар компани бүхий групп компани болон өргөжиж үүсгэн байгуулагчийнхаа үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Компани өргөжин тэлж үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой явуулснаар нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт олон үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэн, нийгмийн хариуцлагаа хүлээн ажиллаж байна.


“Итгэлт Санхүүгийн Групп” ХХК нь Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, салбар компаниудаа менежмент, удирдлага зохион байгуулалтаар хангах зэргээр тэдгээрийн ажлын уялдаа холбоог хангаж ажилладаг бөгөөд ТУЗ, менежментийн баг болон мэргэшсэн зөвлөхүүдээс бүрдсэн 40 гаруй мэргэжлийн боловсон хүчинтэй байна. Манай компани мэргэжлийн ёс зүй, олон улсын стандарт болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж олон мянган иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад мэргэжлийн, найдвартай, шуурхай үйлчилгээг үзүүлж байна.

“Итгэл Эстимэйт” ХХК нь үнэлгээний чиглэлээр мэргэшсэн компани бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээ, бизнес үнэлгээ, төслийн гүйцэтгэлийн болон хэрэгжилтийн үнэлгээ, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын үнэлгээ, санхүүгийн тайлагналын зориулалттай үнэлгээ болон холбогдох зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.


“Итгэлт Такс ТМЗ” ХХК нь нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн үйлчилгээ, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ болон холбогдох санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.


“Итгэлт Төгөл” ХХК нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны салбарын хууль, баримталж буй бодлогын зөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны хохирлын үнэлгээ /экологи-эдийн засгийн үнэлгээ, дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөө, уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, хог хаягдлын менежмент зэрэг байгаль орчинтой холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг харилцагчдадаа чанартай, шуурхай үзүүлэн ажиллаж байна.