— Захирлын мэндчилгээ

Бүх цаг хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн үйлчлүүлсээр ирсэн эрхэм харилцагч та бүхний амрыг эрэн мэндчилж байна.

Манай компани нь 1999 онд анх хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үүсгэн байгуулагдаж 22 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар иржээ.

Бид харилцагчиддаа бизнесийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирлын үнэлгээ, хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлын үнэлгээ, татварын зөвлөх үйлчилгээ, байгаль орчны үнэлгээ, санхүүгийн аудитын үйлчилгээ, бизнесийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн, харилцагч бүрийн сэтгэл ханамжийн баталгааг эрхэмлэн ажиллаж байна.

Бид үйл ажиллагаандаа чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх, байгууллагынхаа боловсон хүчний чадавхийг тасралтгүй хөгжүүлэх, үйл ажиллагаагаа улам бүр сайжруулах замаар Монгол орны санхүү татвар, байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний салбартаа тэргүүлэгч компани болох зорилт тавин ажиллаж байна.

Бизнес бол мөнгө олохын нэр биш итгэл олохын нэр.
Бид хүний итгэлийг олох, итгэлийг даах гэж оршдог.

Э. Ганчимэг

Итгэлт Санхүүгийн Группийн Ерөнхий Захирал

Итгэлт Санхүүгийн Групп ХХК-д
Итгэл хүлээлгэн үйлчлүүлдэг
Эрхэм харилцагч та бүхэндээ гүн талархал илэрхийлэе.