Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр

Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр

Хөтөлбөр санаачлагч:“Итгэлт санхүүгийн групп” ХХК
Хөтөлбөрийн зорилго:Хөтөлбөрийн зорилго нь гарааны бизнесээ эхлүүлж шинэ санаа дэвшүүлэн урт хугацааны туршид оршин тогтнох, мөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах гэж буй залуустаа татвар, санхүү, хөрөнгө оруулалт цаашлаад бизнесээ өргөжүүлж дэвшин дээшлэх бүх л чиглэлээр нь туслан дэмжиж тулгараад буй асуудлыг нь шийдвэрлэхэд оршиж байгаа юм.
Үргэлжлэх хугацаа:Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 2019-2020 оны хооронд үргэлжлэх юм.
Хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын дүн: хөрөнгө оруулалтын нийт дүн 50 сая төгрөг
Хамтран ажилласан байгууллага:“Бона мэйкап студио” ХХК- Гоо сайхан, нүүр будалт, сургалт чиглэлээр гарааны бизнесээ эхлүүлээд 1 жил болж байгаа компани юм.
Хөтөлбөрийн үр дүн 1:Тус “Бона мэйкап студио” ХХК-д санхүүгийн цогц үйлчилгээ авах эрхийг олгов.
Хөтөлбөрийн үр дүн 2:Хөтөлбөрийн хоёр дахь үр дүнд бизнесээ үргэлжлүүлэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч буй асуудлыг олж түүнээс ангид байж бизнесийн гол зарчмыг баримтлан цаашид хүндрэлээс саадгүй гарч чадах бүх л гаргалгааг гаргаж чадах юм