Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг гэж юу вэ?

Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг гэж юу вэ?

Itgelt tax
Нягтлан бодох аутсорсинг

Танд нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээний талаар танилцуулж байна.

Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд зардалтайгаар хамгийн сайн хийж чадах мэргэжлийн багт шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ.

Шулуухан хэлэхэд компани, ААН, ЖДҮ-ийн чинь санхүү бизнес эрхлэгч таны толгойны өвчин байх албагүй юм. 

Яагаад энэ үйлчилгээ хэрэгтэй вэ?

Жижиг дунд аж ахуй нэгжид байнгын орон тооны нягтлан бодогч, бүртгэлийн алба ажиллуулах боломж муутай ихэвчлэн тайлангийн хугацаа дөхөөд ирэхээр танил тал юм уу тайлан гаргадаг хэн нэгэнд хандаж тухайн улирлын тайлангаа гаргуулаад цагт нь тушаасан болоод өнгөрдөг.

Энэ нь эргээд байгууллага дээр их хэмжээний эрсдэл учруулдаг болох нь олон жишээгээр батлагддаг. 

Иймд та нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээг авснаар эдгээр эрсдэлүүдийг багасгах боломжтой юм. 

Аутсорсинг үйлчилгээг сонгох шалтгаан?

1.  Зардлаа бууруулахын тулд. Тухайлбал:

Үйл ажиллагааны зардал буурна

  1. Нягтлан авч ажиллуулахад сар бүр тогтмол болон нэмэгдэл цалин олгох хэрэгтэй. Мөн НДШ-д ажил олгогчоос 11%-13% төлөх шаардлагатай.
  2. Тухайн ажилтантай холбоотой хоол, утас, унаа, НДШ, бичиг хэргийн зардал, оффисийн зардал, хангамжийн зардал гардаг.
  3. Татварын шалгалтаар учрах акт, торгууль буурна.
  4. Сайн мэргэжилтнийг олж бэлтгэх, сургах /дотоод сургалт/
  5. Ажилтан тогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн урамшууллын зардал
  6. Баяр ёслолын гэх мэт зардлууд.

 -Капитал зардал буурна

Ажилтан ажиллуулж байгаа болохоор ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх шаардлагатай. Ингэхийн тулд өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн програм хангамж, тавилга эд хогшил болон бусад оффисийн тоног төхөөрөмж авах шаардлагатай. Тэгвэл эдгээр зардлыг бууруулах боломжтой.

-Нягтлан солигдсоноос үүдсэн эрсдэл буурна

 2. Эрсдэлийг бууруулахын тулд:

·       Ажлаа бүрэн гүйцэд хүлээлгэж өгөхгүй явсан үед бүртгэлийн санамсаргүй алдаанууд үүсдэг.

·       Байгууллагын дотоод нууц алдагдах магадлалтай.

·       Дараагийн орж ирэх нягтлан магадгүй өмнөх нягтлангаасаа муу хүн таарах магадлалтай.

·       Тухайн нягтлан шинэ орчин нөхцөлд дасан зохицтолоо ажлын бүтээмж муу байдаг. Иймд шинэ нягтланг сургах зардлууд үүсэх. 

– Өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал гарах эрсдэл буурна.

Татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх эрсдэл буурна.

3.  Гол бизнестээ төвлөрөхийн тулд

Судалгаанаас үзэхэд компанийн удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад нийт ажлын цагийнхаа 60%-ийг зарцуулдаг бөгөөд харин компанийн өсөлт хөгжил, хөрөнгө оруулалт, харилцагч, үйлчлүүлэгч худалдан авагчидтайгаа ажиллах зэрэг стратегийн шийдвэр гаргахад ердөө 10%-ийг зарцуулдаг нь тогтоогдсон байна.

Харин Аутсорсинг-ийн үйлчилгээ авдаг байгууллагууд нь үүний эсрэг үр дүнтэй байгааг судалгааны баримтууд нотолж буй. 

Мэргэжлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлээд хэдийнээ нэр хүндээ олсон “Итгэлт такс ТМЗ” компанийн Нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг танд санал болгож байна. 

“Итгэлт такс ТМЗ” ХХК-ийн мэргэжлийн баг танай байгууллагад хэрэгтэй дараах үйлчилгээг эрхэлж байна. 

1. Анхан шатны бүртгэлийн үйлчилгээ 

-Бүртгэлийн анхан шатны тайлан мэдээ бэлтгэх 

-Баримт мэдээг архивлах 

-Бараа, эд хөрөнгийн тооллого хийж баталгаажуулах, өр дутагдал тодорхойлох 

2. Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ 

-Үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах 

-Санхүү төрийн сан, холбогдох бусад этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөх харилцах

-Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах 

-Дотоод хяналтын горим боловсруулж, мөрдүүлэх 

-Үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг тооцох

-Санхүү, тайланг хянах, тайлантай холбоотой зөрчлийг арилгуулах

-Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын зөвлөгөө өгөх 

3.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

-Хууль тогтоомжийн дагуу татварын тооцоо, тохируулга хийх% батлагдсан маягтын дагуу тайлан гаргах

-Татварын алба, холбогдох этгээдтэй үйлчлүүлэгчийг төлөөлөн харилцах 

-Татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үйлчлүүлэгчдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх юм. 

4. Бусад зөвлөх үйлчилгээ 

-Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах үйл ажиллагаанд тусалж, зөвлөгөө өгөх 

-Хуулийн этгээдийн зохион байгуулалтыг өөрчлөн байгуулахад зөвлөх 

-Хөрөнгө оруулалтын талаар зөвлөх 

-Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгөх 

-Тендерийн баримт бичиг боловсруулах 

    Эрхэм бизнес эрхлэгч та дээрх мэргэжлийн үйлчилгээнүүдийг “Итгэлт такс”-ийнханд хариуцуулчхаад эрсдэлгүй, сэтгэл ханамжтайгаар бизнесээ эрхлээрэй.